С.Дэмбэрэл ИЗН-д гишүүнээр элслээ

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл ИЗН-д гишүүнээр элслээ

Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-д гишүүнээр элсч, намын батлахаа ИЗН-ын дарга С.Оюунаас гардлаа. Намын батлах гардуулах ажиллагаа Төрийн ордны “Г” танхимд сая болсон юм. ИЗН-д гишүүнээр элссэн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “ИЗН бол улстөр, эдийн засаг, иргэний эрх чөлөөг эрхэмлэдэг Либерал үзлийг баримталдаг. Энэхүү үзэл баримтлалыг хувь хүнийхээ хувьд сонгож ИЗН-д гишүүнээр элссэн” гэлээ. Харин С.Дэмбэрэл таныг ИЗН-д гишүүнээр элссэн учраас ирэх оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нь гэж ойлгож болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ирэх сонгуульд нэр дэвших асуудлыг би мэдэхгүй. Манай намын их хурал, хамт олон шийдвэрлэнэ. Хэрэв зээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэвэл татгалзах зүйлгүй. Намынхаа дүрмийг баримталж ажиллана” гэлээ.

ИЗН-ын дарга С.Оюун хэлэхдээ “С.Дэмбэрэл даргын хувьд Монголын нэлээн тулхтай эдийн засагчдын нэг. Ийм хүн манай намд гишүүнээр элсч байгаад бидний хувьд баяртай байна. Харин яагаад ИЗ-НН-ын гишүүний батлахыг гардуулсангүй вэ гэвэл Улсын дээд шүүхэд ИЗН бүртгэлтэй байгаа учраас ИЗН-ын батлах гардуулж байна. Гэхдээ нэг зүйлийг онцолход Хэдийгээр Улсын дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгээгүй байгаа ч, ИЗН болон Ногоон намын гишүүд сэтгэл зүрхээрээ нэг нам болсон гэдгийг онцлон хэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж