В.А.Моцартын төрсөн өдрийн баярт урья

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

В.А.Моцартын төрсөн өдрийн баярт урья

Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойг өнөөдөр монголчууд тэмдэглэх гэж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолчийн төрсөн өдөрт зориулсан хөтөлбөрт оролцохоор ХБНГУ-ын “Amadeus Kammerochester Dortmund”-ийн захирал, ерөнхий удирдаач ноён Феликс Рейманн болон ерөнхий менежер Жоннас Хоббинг болон гобой хөгжимчин Стефани Дейтз, Кларнет хөгжимчин Фраук Хансен, Валторна хөгжимчин Жан Голебовски нар Монголд хүрэлцэн ирээд байгаа юм. Тэд өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн бөгөөд театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран өнөөдөр орой 19.00 цагт В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойд зориулсан гала тоглолтод оролцох юм.

Өнөөдрийн хөтөлбөртэй “Кашмер хаус”-ынхан хамтран ажиллаж байгаа төдийгүй тус байгууллагынхан В.А.Моцартын нэрээр нэрлэгдэх ноолууран хувцасны коллекцийг танилцуулах юм байна. Түүнчлэн В.А.Моцартын хөрөг бүхий амтат шоколадаар ирсэн зочдыг дайлах гээд олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа аж.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж