
-Хүйтний улирал хаяанд ирж, хүмүүс автомашиныхаа тос, тосолгооны материалыг солиулж байна. Энэ үед тос, тосолгооны материал сонгохдоо анхаарах зүйл нь юу вэ?
-Ер нь тос тосолгооны материалыг сонгохдоо үйлдвэрлэгчийн өөрсдийнх нь гаргасан үнэлгээ гэхээс илүүтэйгээр хөндлөнгийн байгууллага, хэрэглэгчдийн зүгээс гаргасан дүгнэлт, санал шүүмжийг сонсох нь чухал. Энэ талаар олон улсын нэр хүндтэй байгууллагууд байдгийн дотор SAE (Society of Automotive Engineers- Авто Инженерүүдийн Холбоо), API /American Petroleum Institute- Америкийн Нефть Судлалын Хүрээлэн/ зэрэг өөрсдийн үзүүлэлт судалгаагаар гаргаж тогтоосон үнэлгээнүүдийг мэдэхэд илүүдэхгүй. SAE-с тогтоосноор тосыг зууралдангиас нь хамааран өвлийн болон зуны, бүх улирлын гэж 3 ангилсан байдаг. Жишээ нь: тосны шошгон дээр SAE 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W гэж бичээстэй бол өвлийнх, түүнд орсон "W" ("winter", буюу "өвөл") үсгээр нь төвөггүй таньж болно, харин SAE 20, 30, 40, 50, 60 бол зуных байх жишээтэй. Мөн 5W40, W үсгийн өмнөх тоо бага байх тусам хүйтнийг тэсвэрлэнэ, W үсгийн ард байгаа тоо их байх тусам халуунд зохиоцсон гэж ойлгож болно.

-Орчин үед барууны нэр хүндтэй томоохон автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн машиныхаа хөдөлгүүрт таарах тосолгооны материалын чанар үзүүлэлтийг тогтоодог болсон гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-API-аас хамгийн сүүлд гаргасан SN, CI-4 чанарын зэрэглэл сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй хөдөлгүүрийн тосны чанарыг тодорхойлж байгаа. Тосны чанарын шинэ зэрэглэл нь автомашин, техникийн хөгжил дэвшлийг дагаж, байгаль орчинд хор хөнөөл багатай байдал, түлшинд хэмнэлттэй байх технологийн шаардлагын үүднээс байнга шинэчлэгдэн гарч байдаг бөгөөд сүүлийн үеийн автомашинууд зөвхөн өндөр чанарын хамгийн сүүлийн зэрэглэлийн тосыг шаарддаг болсон. Тиймээс хэрэв та шинэ автомашин худалдан авч байгаа бол үйлдвэрлэгчээс зааж өгсөн брэнд, чанарын үзүүлэлттэй тосыг хэрэглэх нь чухал бөгөөд таны автомашины эдэлгээг уртасгаж өгнө гэсэн үг юм.
-Хүмүүсийн дунд зууралданги ихтэй, өтгөн тос сайн гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү?
-Зууралданги гэдэг бол тосны чанар сайтайг эсвэл муутайг илэрхийлж байгаа хэрэг бус харин тосны өөрийнх нь нэг физик шинж чанар л юм. Өвлийн хүйтэнд удсан автомашиныг асаахад хөдөлгүүр өөрийн ердийн ажиллах горимонд орж халтлаа өндөр эргэлттэй байдаг. Энэ үед зууралданги ихтэй тосны сөрөг тал нь хөдөлгүүрийн эд ангиудын хооронд тослох плёнк үүсэх хугацаа удаан байдагтай холбоотой. Харин эсрэгээр дулааны улиралд хөдөлгүүрийн элэгдлийг дээд зэргээр хамгаалдаг.
“Тотал” брэндийн өвлийн тосны хувьд зууралдангийн индекс харьцангуй бага, өөрөөр хэлбэл шингэвтэр талдаа байдаг. Их хүйтэнд хөдөлгүүрийн эд анги царцаж, нэг ёсондоо их бага хэмжээгээр барьцалдсан байдаг. Тийм хүйтэн металл дээгүүр илүү шингэн шинж чанартай тос л царцалгүй тарж сайтар тослоно гэсэн үг. Тотал брэндийн тос нь түлшийг 3-5% хэмнэх ба хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, үйлчилгээ хийх хугацааг уртасгаж өгдөгөөрөө давуу талтай.
-Синтетик болон минерал тосны ялгаа нь юундаа байна вэ?
Минерал тосыг чулуун болон хүрэн нүүрс, мод газрын тос зэргээс нэрэх аргаар гаргаж авах ба хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, эдэлгээг уртасгах ямар нэгэн нэмэгдэл бодис агуулаагүй байдаг бол синтетик тосыг нэг ёсондоо нийлэгжүүлэлтийн аргаар гарган авч хөдөлгүүрийг хамгаалж, үйлчилгээ хийх хугацааг уртасгах зориулалт бүхий олон химийн элементүүдийг нэмж өгсөн байдагаараа давуу талтай байдаг. TOTAL-н тос тосолгооны материалууд нь хамгийн сүүлийн үеийн синтетик технологоор бүтээгдсэн гэж хэлж болно.
-Манай хэрэглэгчид бүтэн синтетик тос л хамгийн сайн чанарын тос гэж ойлгодог. Синтетик тосын хэрэглэж болохгүй тохиолдол байдаг уу?
-Синтетик тосыг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнд: Хөдөлгүүрийн дотоод эд ангиуд дээр маш их хэмжээний бохирдол үүссэн, сальник, колпачок зэрэг нь уян хатан чанараа алдсан үед хэрэглэж хэрэглэж болохгүй. Мөн шинэ эсвэл засварт орсон хөдөлгүүрийг ашигтай элэгдэлд оруулахын тулд эхлээд минерал тосоор явуулдаг. Харин дараа нь синтетик тос хийж болно.
-Манай орны нөхцөлд үйлчилгээ хийх хугацаа нь хэд байдаг вэ?
-Үүнийг яг таг тодорхойлоход хялбар биш. Жишээлбэл тухайн автомашин хуучин бол ямар цаг уурын нөхцөлд хичнээн жил ашиглагдаж байсан, өмнө нь ямар тос тосолгооны материал хэрэглэж байсан, дулаан оронд байсан уу, хүйтэн оронд явж байсан уу гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ хийх хугацаа янз янз байж болно. Жишээ нь манайд шинээр худалдаалагдаж байгаа Фольксваген маркийн автомашиныг л гэхэд үйлдвэрлэгчээс зориуд хүйтэн уур амьсгалтай, шороо тоос ихтэй замд явагдахаар нэмэлт тохиргоо хийж, ямар ямар брэндийн тосыг хэдэн км явсны дараа солих вэ гэх мэтээр нарийн зааж өгсөн байдаг. Энэ нь мэдээж Европт нэг өөр, Хойд Америкт бас өөр байх жишээтэй. Ер нь бол манайд дээрхи нөхцлүүдийг харгалзан ойролцоогоор энгийн тосыг 5 000 км тутамд, синтетик тосыг 10 000 км тутамд солих нь тохиромжтой байдаг.
-Хүйтний улирлын авто машины ээлжит үйлчилгээ үзүүлэх энэ цаг үед Таван Богд Моторс компаниас хэрэглэгчиддээ ямар бэлэг барих гэж байна?
-Таван Богд Моторс компани нь TOTAL брэндийн тос тосолгооны материалаас гадна Германы Фольксваген, Японы BRIDGESTONE брэндийн дугуйны албан ёсны дистрибютер юм. Энэ утгаараа энэ намар хэрэглэгчиддээ 1 ширхэг BRIDGESTONE дугуйн худалдан авалт бүрт нь TOTAL тосыг бэлэглэх урамшуулалт худалдаа зарласан байгаа. Хэрэглэгчид маань өвлийн дугуйгаа худалдан авсанаар тос тосолгооны материалынхаа хэрэгцээг үнэгүй хангахаар бодож энэхүү урамшууллаа BRIDGESTONE дугуйг худалдаалдаг цэгүүдээрээ зарлаад байна.
-TOTAL брэндийн тос тосолгооны материалыг хаанаас авч болох вэ?
-TOTAL брэндийн тосыг томоохон авто сэрвисийн төвүүд болон тос солих үйлчилгээ үзүүлдэг газруудаар худалдаалж байна. Мөн Та бүхэн Таван Богд Моторс компанийн байр, замын цагдаагийн газрын баруун талд байрлах Bridgestone төвөөс худалдан авах боломжтой юм.