Хуучин Модны үйлдвэрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Хуучин Модны үйлдвэрт гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших "Алтай" хотхоны ойролцоо буюу иргэдийн нэрлэж заншсанаар Барсын гүүрийн ойролцоо орших Модны үйлдвэр /хуучнаар/-т гал гарчээ. Одоо тус үйлдвэрийн байранд модны хавтангийн цех ажилладаг бололтой юм. Галын талаар Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай бүлэг 105 дугаарын утсаар мэдээлэл авахаар холбогдсон боловч Модны үйлдвэрт гарсан галыг унтраахаар ачаалал ихтэй ажиллаж байгаа тул хэсэг хугацааны дараа галын талаар мэдээлэл өгье гэлээ. Бид галын талаар эргэн мэдээлэх болно.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж