
Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангиас өчигдөр суллагдсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өнөөдөр нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байрладаг “Хангарьд” ордны гаднаас УБЗ 00-45 улсын дугаартай хар ангийн “Lехus” маркийн машин хөлөглөн явж харагдав. Түүний гэм буруутайг тогтоосон ч хоёр шатны шүүхээс оногдуулсан хоёр жил дөрвөн сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж, Дээд шүүх өчигдөр суллах шийдвэр гаргасан юм. Тиймээс АТГ-ын дарга, дэд дарга нарын хэн хэн албан тушаалдаа буцаж очих эрхгүй гэсэн үг. Харин дөнгөж өчигдөр суллагдсан Ч.Сангарагчаа дарга “Хангарьд” ордноор зочилж явахыг бодоход амрахаас илүүтэй ажилдаа “яарсан” бололтой.
О.Сэргэлэн