
Хүний цус 700-800г гемоглобиныг агуулж, нэг литр орчим хүчилтөрөгчийг шингээдэг. Амьсгалах нь биомеханикийн хөдөлгөөн юм.
Эрүүл хүн өдөрт 20 мянган литр эзэлхүүн агаараар амьсгалах ба насанд хүрсэн хүн нэг минутанд арван тав орчим удаа амьсгалдаг аж. Амьсгалах үйл ажиллагаанд хүний бие зүйн, үйл ажиллагааны гурван өөр бүтэц оролцдог.
Үүнд
- Амьсгалын зам
- Уушги
- Цээжний араг яс
Амьсгалын замын тогтолцооны бүтэц
- Хамар
- Хамрын хөндий
- Залгиур хоолой
- Таглаа мөгөөрс
- Улаан хоолой
- Дууны хөвч
- Мөгөөрсөн хоолой – баруун зүүн хэсэгт салаална.
- Гуурсан хоолой- Цааш салаалж уушги бүрт хорин гурав салаалж, гуурсан хоолойн мөчрийг үүсгэдэг. Хамгийн жижиг гуурсан хоолойн голч нь нэг мм-ээс ч бага байна.
- Уушги. Хөнгөн жинтэй, сунах чанартай, эзэлхүүнтэй эрхтэн, баруун зүүн гэсэн хоёр уушгитай. Баруун нь гурван хэсэгтэй, уушгины нийт хэмжээний 55-60 хувийг эзэлдэг ба зүүн уушги нь хоёр хэсэгтэй. Цулцан /уушги/ нь, уушгины тараагуур, хураагуур судас, гуурсан хоолойн салаанууд, цулцангийн цорго, цулцангийн хөгд гэсэн бүтэцтэй.
- Цээжний араг яс. Энэ нь яс-мөгөөрсөн холбоос бөгөөд холбогч эд ба булчинд холбогддог. Амьсгалд оролцдог учраас өрцний орчмоор уян байдаг. Амьсгалах явцад хавиргыг өргөх ба буулгах, өрцний хөдөлгөөн зэрэг биомеханикийн хөдөлгөөнүүд амьсгалын булчингийн оролцоотойгоор хийгддэг.
- Гадаад амьсгал
- Уушгины амьсгал
- Цусаар хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хий зөөвөрлөгдөх
- Цус ба бие махбодийн эдийн хоорондох хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн солилцоо
- Эдийн амьсгал
Эдгээр үе шат бүхэн маш нарийн эрэмбэ дараалалтай үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Амьсгалах үйл ажиллагаа нь мэдрэл шингэний замаар зохицуулагддаг.
Дорнын анагаах ухааны ном зохиолд уушги нь биеийн дотоод түшмэл эрхтэн, амь баригч хий, дээш гүйгч оршиж амьсгалыг татуулах, ярих, цэр салсыг гадагшлуулах, үнэрлэх, дуу авиаг тод яруу болгох зэрэг үйлдэлд оролцдог хэмээн дурдаад уушгины цэцэг эрхтэн нь хамар гэжээ. Мөн түүнчлэн уушги намрын улиралд бие махбодийг удирдан жолоодмой хэмээжээ. Өвөг дээдсийн олон зууны туршид уушгины өвчин зовиурыг анагаан эдгээж ирсэн, жуган нэрин-а, зову нэрин-а, лидэр дүнтан, сороол гүтан зэрэг эрдэм чадал төгс жор найралтууд байдаг. Уушгинд хамгийн тустай нь жуган гээд,Хөвсгөлийн сайхан хангайд байх энэ эрдэс дээд чанартай нь гэж бас дурджээ. Намар өвлийн хүйтэн сэрүүн улиралд ханиад, томуу, уушгины өвчлөл ихэсдэг.
Уушгины үүрэг
- Амьсгалах
- Уушгины амьсгалын бус үүрэг нь өөрийгөө хамгаалах ажиллагаа юм.
Энэ нь хоёр замаар явагдана. Нэгдүгээрт уушгинд гадаад орчноос агаартай хамт агаарын найрлага дах амьтан ургамлын гаралтай органик ба органик биш бодисууд, хий, халдварт нян, вирусууд ордог. Эдгээр хорт бодис хамрын хөндийд шүүгдэж, бас ханиах, найтаах замаар цэвэрлэгдэнэ. Үүнийг агаарын механик цэвэрлэгээ гэнэ. Хоёрдугаарт уушгин дахь биологийн идэвхт бодисын үйлчлэлээр хамгаалагддаг.
Тухайлбал, интерферон, иммуноглобулин, лактоферрин гэх мэт.
Өвчилсөн үед илрэх шинж тэмдэг
- Ханиалгах
- Амьсгаадах амьсгал давчдах
- Хоолой боох, бачуурах, сөөх
- Цээж хэржигнэх
- Цэрэнд цус үзэгдэх
- Хөхрөх
- Цээжээр өвдөх
- Халуурах
- Удаан хугацаагаар уушгины өвчнөөр өвдсөн үед хумсны үзүүр овойж бөөрөнхийрдөг.
Уушгины өвчнийг үүсгэх гол шалтгаанууд
- Бактери, вирус, мөөгөнцрийн халдварууд
- Тамхидалт
- Агаарын бохирдолт
- Цээж гэмтэх
- Идээт халдвар биед тархсанаас, улаан эсэргэнэ, улаан бурхан, гэдэсний хижиг зэрэг өвчний хүндрэлээс болж уушиги өвчлөх
Урьдчилан сэргийлэх арга
- Хүрээлэн байгаа орчны агаарын бохирдолттой тэмцэх
- Ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
- Ажил амралтаа зөв зохицуулах
- Өрөө тасалгаагаа агааржуулах
- Шороо тоосноос хамгаалах
- Зөв хооллох
- Биеэ чийрэгжүүлэх
- Хэт халах, даарахаас сэргийлэх
- Биед байгаа голомтот халдвар болох хорхойтсон шүд, ангина, чихний булаг зэргийг төгс эмчлүүлэх
- Вакцин хэрэглэх
- Амьсгалын дээд замын хурц үрэвсүүдийг төгс эмчлүүлэх
- Өвчлөгсдийг тусгаарлах
Сонгино, сармис, анис, алим, чацаргана, мөөг, шар буурцаг, байцаа улаан лооль улаан чинжүү, сүү, тараг аарц, зөгийн бал, загасны мах
Хэрвээ таны биед дээрхи шинж тэмдгүүд илэрвэл эмчид үзүүлж, эмчлүүлэх маш чухал.
Их эмч Г.Цэнд-АюушАНУ, Чикаго xот