
Нийслэлийн байгаль хамгаалах газар, Экологи технологи хөгжлийн сургуультай хамтран өчигдөр “Нийслэлийн байгаль орчны төлөв байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хуралд байгаль орчны салбарын эрдэмтэд оролцож Улаанбаатар хотын хөрсний төлөв байдал, бохирдлын судалгааны үр дүн, бэлчээрийн талхлагдал, цөлжилт, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн төлөв байдлын талаар илтгэл тавьсан юм. Мөн хотын усны нөөц, бохирдлын өнөөгийн төлвийн талаар хөндөн хэлэлцлээ. Түүнчлэн эрдэмтдийн санааг зовоосон нэг асуудал нь уур амьсгалын өөрчлөлт байв.
Уг Хуралд Оросын Агнуур судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, шинжлэх ухааны доктор А.П. Савельев урилгаар оролцож “Евро Азид минж нутагшуулсан туршлага үр дүн”-гийн талаар байгаль орчны мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцсан байна.
Б.Агь"Өдрийн шуудан" сонин