
Энэ өдөр шар хантаазтанууд ч амарсангүй. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг цэвэрлэж байсан иргэдийн нэг Б.Баянтамиртай уулзлаа. Тэрбээр “Хүмүүс маш их хог тарьдаг. Өдөр бүр цэвэрлээд дийлдэхгүй байна. Би ганцаараа энэ том талбайн талыг цэвэрлэдэг. Цалин маш бага. 15 хоногтоо 60 гаруй мянган төгрөг авдаг. Хүмүүс цэвэрхэн баймаар юм. Иргэдийн соёлгүй, бүдүүлэг зан хотын хөгжлөөс хойш татаж байна. Зарим иргэд биднийг хог битгий хая гэж хэлэхээр өөдөөс загнаад, зарим нэг нь бүр зоддог. Хүмүүс идсэн самрынхаа ясыг хаа тааралдсан газраа асгачихдаг” гэв.
Түүнчлэн иргэдийн ухамсрыг дээшлүүлж хотын соёлд суралцуулах хэрэгтэй байгааг тэрбээр хэллээ. Нийслэл хот 372 жилийн ойгоо цэвэр цэмцгэр угтах учиртайг Засаг дарга Г.Мөнхбаяр сануулж байсан. Гэвч зарим хувийн байгууллага цэвэрлэгээнд оролцоогүйг холбогдох мэргэжлийн хүмүүс шүүмжилж байлаа.
"Өдрийн шуудан" сонин