Оксана хуучин нөхөртэйгээ нийлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Оксана хуучин нөхөртэйгээ нийлэв

Жүжигчин Мел Гибсоноос  дуулиан шуугиантайгаар салсан Оросын дуучин Оксана хуучин нөхөртөө “очжээ”. Мел Гибсонтой учрахаас өмнө Оксана Британийн жүжигчин Тимоти Далтонтой гэрлэж байсан бөгөөд нэг хүүтэй аж. Тэд Лос-Анжелес хотод өнгөрсөн амралтын өдрөөр хүүгийнхээ сургуулийн хөлбөмбөгийн тэмцээн дээр ирж, хөгжөөн дэмжсэн гэнэ.

Оксана Оросын найруулагч Никита Михалковын орчуулагч байхдаа “Licence To Kill” киноны од Тимоти Далтонтой танилцсан аж. Тэрбээр Холливудын найруулагч, жүжигчин Мел Гибсоны охиныг төрүүлсний дараа өөрийг нь хүчиндэж, гар хүрсэн хэмээн түүнээс 15 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Улмаар шүүх хурлаас Мел Гибсонг Оксанад 750 мянган ам.долларын нөхөн олговрыг дөрвөн жилийн хугацаанд төлж барагдуулах шийдвэр гаргаж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж