Аврах ажиллагаанд 20 гаруй цаг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагаанд 20 гаруй цаг шаардлагатай

Налайх дүүргийн III  хорооны нутаг дэвсгэр дэх нүүрсний уурхайд энэ сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд нуралт үүсэж, дарагдаад байгаа хоёр иргэнийг аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна. Тус дүүргийн уул уурхайн аврах ангийн аврагчдаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газраас 5 ажилтан нэмж ажиллаж байгаа аж. Уг уурхайн амыг тус дүүргийн иргэн н.Хаана ашиглаж байсан бөгөөд нуралтын явцад цооног битүү дарагдсан байгаа учир аврах ажиллагаанд хүндрэл учруулаад байгаа талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Дашнамжил мэдээллээ. Газрын гүнд дарагдсан хоёр иргэн нийтдээ 40 орчим цаг болж байгаа ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цаашид аврах ажиллагааг үргэлжлүүлэхэд 20 гаруй цагийн ажил хийх шаардлагатай байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж