
Нийтийн дууны шилдэг төлөөлөгчдийн нэг С.Жавхлан залууст зориулан нэгэн сонирхолтой ярилцлага, лекцийг энэ аравдугаар сарын 28-нд унших гэж байна. Тэрбээр Монголын залуучуудын холбооноос баасан гариг бүрийн 17.00 цагт уламжлал болгон зохион байгуулдаг “Би Монгол залуу хүн” цуврал лекцийн зочноор уригдсан аж. Тиймээс Монголын залуучуудын холбооны төв байранд “Монголд монгол байна уу” сэдвээр оюутан залуучуудтай ярилцлага хийж, сонирхсон асуултанд нь хариулах ажээ.
А.Зул