
Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог бүрэлдүүлэхэд АНУ-ын Засгийн газар тусламж үзүүлсээр ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) 1991 оноос хойш нийт 214 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Монгол Улс нь АНУ-ны Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авах Ерөнхий гэрээнд 2007 онд гарын үсэг зураад хэрэгжүүлэх шатандаа байгаа юм.
Д.ОЮУН