Дуучин Эми Уайнхаусын үхлийн шалтгааныг архины гүн хордлого хэмээн тогтоожээ.
Түүний цогцсонд задлан шинжилгээ хийсэн шинжээчид спиртийн хэмжээ байх ёстой хэмжээнээс тав дахин их байсныг тогтоосон байна. Лондон дахь гэртээ амьсгал хураасан түүний цогцсыг олох үед өрөөнөөс нь архины гурван жил олдсон гэдэг.
27 настайдаа хорвоог орхисон дуучин бүсгүйг архинд дуртай болж байгааг эмч нь анхааруулж байсан нь тэрээр огт тоодоггүй байжээ. Тэрээр эмчдээ “Надад хийх зүйл маш их байгаа. Би үхмээргүй байна” гэж хэлж байсан удаатай гэнэ.
Н.Энх