Шилдэг гэр бүлүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Шилдэг гэр бүлүүд тодорлоо

Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас жил бүр “Хос багана” нийслэлийн шилдэг гэр бүл шалгаруулах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Шилдэг гэр бүл шалгаруулах ёслол өчигдөр боллоо. Гэр бүлийн аз жаргал, үнэ цэнэ, уламжлалт ёс заншлаа залуу хойч үеийнхэндээ үлгэрлэн уламжуулж, үр хүүхдээ өв тэгш иргэн болгон төлөвшүүлж, ард түмнийхээ төлөө сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан  гэр бүлүүдийг ийн тодруулсан юм. Дүүрэг бүрээс есөн номинациар  арван гэр бүлийг шалгарууллаа. Энэ үеэр шилдэг гэр бүлүүд өөрсдийн амьдрал, ажил үйлсийг харуулсан бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд сонирхуулсан юм.   “Спортын алдартан гэр бүл”-ээр ХУД-ийн иргэн Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар шалгарсан бол авьяаслаг гэр бүлээр  Б.Халиун, О.Анхбаяр нар өргөмжлөгдсөн юм.

Х.Цагаанбаатар: Хос багана шиг амьдарч, олон хос медаль авах болно

Энэ үеэр “Спортын алдартан” гэр бүлээр шалгарсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай уулзлаа.

-Шилдэг гэр бүлээр шалгарсанд  баяр хүр­гэе. Баярын сэтгэгдэлээсээ хуваал­цаач?

-Баярлалаа. Спортын мянга мянган гэр бүлийг төлөөлөл болж энэхүү шагналыг авсандаа баяртай байна. Цаашид хос багана шиг амьдарч, олон хос медаль авч, эх орныхоо нэрийг өндөрт өргөх болно.

-Монголынхоо гэр бүлүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголынхоо гэр бүлүүдэд аз жаргал хүсье.

Гэгээ гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун үйлс тань ажил болж
Аз жаргалаар дүүрэн амьдраарай гэж ерөөе.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж