
Шүүх хуралд даргалагч шүүгчээр Г.Буяннэмэх, улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгч Н.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Р.Насанжаргалаас гадна Н.Мөнх-Оргилын эхнэр, дүү нар нь хүрэлцэн иржээ. Харин хохирогчийн талаас өмгөөлөгчөөс гадна гурван хүн ирсэн байна. Тэдгээрийн нэг нь дээрх онц ноцтой хэргийн золиос болсон найман настай охины ээж юм.
Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа билээ.
Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэг учир шүүх хурал хаалттай болох юм.