эдийн засгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдий хүртэл
“Их-20” дэлхийн эдийн засаг санхүүгийн зөв урсгалын талаар хэлэлцэж,
зохицуулахаар ажилладаг тухай хүмүүс тэр бүр сайн мэддэггүй болов уу.
“Их-20”-ийн бүлэгт АНУ, Канад, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Франц,
Бразил гээд 19 улсын сангийн сайд болон төвбанкны ерөнхийлөгчид багтдаг
бөгөөд 20 дахь нь Европын холбоо юм.
“Их-20”-ийн уулзалт боллоо гэхэд тэд хэзээ ч нэг улс, эсвэл бүс нутгийн
хэмжээн дэх асуудлыг авч хэлэлцдэгггүй. Тэд тив дамнасан асуудалд оюун
ухаанаа уралдуулдаг гэж болно. Таны өрөөнд байгаа бүх эд хогшлыг мөнгөн
дүнгээр үнэлж, үүндээ тааруулан цаасан мөнгө хэвлэдэг. Ингээд зөвхөн
өрөөн дотор байгаа хүмүүс л бие биенийхээ эд хогшлыг солилцох, үйлчилгээ
хүсэх тохиолдолд цаасан мөнгөө хоорондоо солилцдог. Харин уг өрөөний
үүдээр эд хогшил орж ирвэл түүнийг үнэлэн дахин цаасан мөнгө хэвлэнэ
гэсэн үг. Тэгэхээр эд хогшил, цаасан мөнгө хоёрын хэм хэмжээ харилцан
ижил болж байж эдийн засгийн тогтвортой байдал үүснэ. Харин үүнийг
тивийн хэмжээнд “Их-20”-ийнхон зохицуулдаг гэсэн үг.
“Их-20” “Их-8”-аас юугаараа ялгаатай юм бэ гэж асуух хүн олон.
“Их-8”-ынхан өөрсдийн улс орны эрх ашгийг өмнөө тавьдаг бол “Их-20”
бусад хөгжиж буй эдийн засгийн ашиг сонирхлыг авч үздэгээрээ онцлог.
“Их-20”-ийн уулзалтыг эсэргүүцэн бослого хөдөлгөөн гарсан тухай олон
улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа үзэж, сонссон байх. Уг
уулзалтыг эсэргүүцэх болсон гол шалтгаан нь уулзалтын үеэр тухайн хот
харуул хамгаалалтын өндөр зэрэглэлтэй болдогтой холбоотой. Өөрөөр
хэлбэл, “Их-20” Канадын Торонто хотод хуралдлаа гэхэд зуу зуун
байгууллагын ажил цалгарддаг бөгөөд хувийн бизнес эрхлэгчид тэр дундаа
үйлчилгээний салбарынхан үүнд маш их дургүйцдэг. Түүнчлэн тэдний дээд
хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө буюу
өнгөрсөн онд болсон уулзалтдаа тэд 960 сая евро зарцуулсан гэсэн баримт
байдаг аж. Үүний араас хүрээлэн буй орчин, иргэний хөдөлгөөнийхөн нэгдэн
“Их-20”-ийн бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлдэг юм байна.
Ер нь “Их-20”-ийг хэрэгтэй бүлэг мөн үү гэдэгт эргэлздэг хүмүүс ч бий.
Харин энэ эргэлзээг Францын Сорбонн их сургуулийн эдийн засгийн ухааны
профессор Гунтер Каппел-Бланкард “Үнэндээ “Их-20”-ийн уулзалт тийм ч
айхавтар үр дүн үзүүлсэн нь ховор. 2009 оны буюу дэлхийн эдийн засгийн
хямралын үеэр тэдэнд хэлэлцэх асуудал олон байсан. Тиймээс “Их-20”
байгуулагдсанаасаа хойш хамгийн үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь 2009
оных гэж боддог. Харин өнөөгийн дэлхийн эдийн засгийн төлөв байдал
тодорхойгүй байна. Энэ үед дэлхийн ДНБ-ий 90 орчим хувийг бий болгодог
“Их-20”-ийн санал бодол, зөвлөгөө бусад эдийн засагт чухал ач
холбогдолтой. Тиймээс ийм бүлэг дэлхийд байх ёстой нь гарцаагүй”
хэмээжээ. ОУВС-гийн судалгаагаар “Их-20”-ийн дэлхийн эдийн засаг дахь
нөлөө огт сулрах шинжгүй бөгөөд 2016 он гэхэд дэлхий нийтийн ДНБ-ий
82-84 хувийг бүрдүүлэх гэнэ.
1999 онд АНУ-ын Вашингтон хотод “Их 7”-ийн бүлгийн төв банкны захирлууд,
сангийн сайд нарын уулзалт болжээ. Энэ уулзалтын үеэр дэлхийд аж
үйлдвэржсэн 20 орны сангийн сайд нар, төв банкны захиралуудын уулзалтыг
зохион байгуулах нь зүйтэй гэж тохиролцсон байна. Үнэхээр ч орчин үед
дэлхийн эдийн засаг, санхүүгийн бэрхшээлтэй асуудлыг цөөн хэдэн орны
хүрээнд шийдэх бололцоогүй. Иймд дэлхийн худалдааны томоохон хувийг
эзэлдэг аж үйлдвэржсэн орнуудыг хэлэлцүүлэгт татан оролцуулах шаардлага
амьдралаас урган гарсан аж.
Харин хамгийн сүүлд БНСУ “Их-20”-ийн уулзалтыг зохион байгуулсан. Тус
уулзалтыг анх удаагаа хөгжингүй бус хөгжиж буй орон зохион
байгуулснаараа онцлог болсон байна. Өөрөөр хэлбэл, солонгосчууд дэлхийн
эдийн засаг санхүүгийн “олимпийн наадам”-ыг зохион байгуулсан гэж ойлгож
болно. Тиймээс БНСУ-ын дэлхийн тавцан дахь нэр хүнд, байр суурь, нөлөө ч
тэр хэрээр нэмэгдэх учиртай. Нэг үгээр, БНСУ-ын үгийг хөгжингүй орнууд
сонсох ёстой болж буй гэсэн үг.
“Их-20”-ийн чуулга уулзалт бүр тодорхой сэдвийн дор болдог. Харин энэ
удаа тэд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дэлхийн эдийн засгийн
тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг хангах, олон улсын санхүүгийн системийг
хүчирхэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, дэлхийн
санхүүгийн аюулгүй байдлыг хангах, валют хоорондын дайны талаар
хэлэлцэн, цэц булаалдсан гэхэд болно.
Манай улс дунд орлоготой орнуудын нэг болсон. Үүнээс гадна “Их-20”-ийн
гүрнүүд бага дунд орлоготой орнуудад анхаарлаа хандуулан ажиллахаар эрс
шийдсэн гэдгийг олон улсын агентлагууд уламжилсан. Тэгэхээр манай улс
урьд нь ОХУ, БНХАУ, АНУ-аас шууд болон шууд бус хараат байсан бол
өнөөдрөөс эхлэн “Их-20”-ийн шийдвэр бидний ирээдүйд нөлөөлөх шинэ хүчин
зүйл болон урган гарч ирж байна. Ийм учраас “Их-20” хийгээд тэдний байр
суурь, шийдвэр зэрэгт манай улсын бодлого боловсруулагчид анхаарлаа
хандуулах цаг нэгэнт болжээ.
"Өдрийн шуудан" сонин