Өнгөрсөн зургадугаар сард гарсан энэ хэргийг УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин нотлох баримт хангалттай бүрдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн гэж үзсэн байна.
Дээрх онц ноцтой хэрэгт яллагдагчаар татагдсан Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэгт яллагдагчаар татагдсан Ганжаргал, Ууганжаргал нар нь хоёул 16 настай. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.