Их дээд сургуулийн диплом монгол
бичгээр хэвлэгдэнэ гэнэ. Бас болоогүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын
албан хаагчид бүгд монгол бичгийн сургалтад сууж байгаа юм байна.
Монгол бичиг маань дэлхийн хавтгайрал, хил хязгааргүй өрсөлдөөнт
хөгжлийн явцад сугарч үлдэх гээд байгаа юм биш үү. Тэгэхээр монголчууд
уйгаржин монгол бичгээ авч үлдэхийн тулд мэргэжлийн дипломыг хүртэл
монгол бичигт хөрвүүлж хэрэглэх гээд байгаа юм байна. Энэ ажил үнэхээр
цаг үеэ олсон, зөв санаачилга юм шиг ээ. Тэгэхээр бид босоо бичгээ авч
үлдэхийн тулд өдөр тутмынхаа хэрэглээнд нэвтрүүлээд авах зүй ёсонд
нийцэх байх. Аль 2008 онд уйгаржин монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх
Засгийн газрын тогтоол хүртэл гарч л байсан. Энэ бүхнийг
хэрэгжүүлдэггүй байсан нь төрийн буруу шүү дээ. Ер нь уйгаржин монгол
бичгийг авч үлдэх боломж байна. Хамгийн түрүүнд нийтийн тээврийн
автобусны чиглэлүүдийг монгол бичиг болгох хэрэгтэй. Дараа нь яам,
тамгын газрууд, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хаягийг монгол
бичиг болгох хэрэгтэй. Мөн МИАТ-ын онгоцны хажуу бөөрөөр нь бичээстэй
байдаг гадаад үгсийг босоо монгол бичиг болгох хэрэгтэй. Бид ингэж л
өдөр тутамдаа хэрэглэдэг үгсийг монгол бичигт оруулснаар “устах”
гэсэн аюулаас нь бага ч гэсэн гарч болох юм. Мөн төрийн албан хаагчдын
шалгалтыг монгол бичгээр авдаг болбол ямар вэ. Аягүй бол шалгалтын
материалыг засах нөхдүүд нь уг бичгийг мэддэггүй бол балрах юм байна
аа. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулиудын монгол бичгийн багш
нарын чадвар, чадамжийг сайжруулах хэрэгтэй. Одоогийн багш нар “Хүмүүн
бичиг” сонинг сурагчдаар захиалуулж түүнийгээ хуулуулаад суулгадаг нь
нууц биш болоод удлаа. Багш боловсон хүчнийхээ асуудлыг сайжруулж
авахгүй бол энэ бичиг устахаас яахав дээ. Мөн УИХ-ын гишүүн болохоор
сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах
хэрэгтэй. Бүр зарим нэгээс нь минутын уншлага авсан ч болохгүй гэх
газаргүй юм. Ингэж хаа хаанаа энэ бичиг соёлоо авч үлдэхийн тулд зүтгэх
шаардлагатай байна аа. Гэхдээ энэ бичиг чинь олон залуусыг алдаатай
бичдэг болгосон шүү дээ. Монгол бичгийн хичээл дээр “Абу ажил даган
ябуба” гэж сурчихаад монгол хэлний хичээл дээр “Аав ажилдаа явав” гэж
бичүүлээд байхаар ямар хүн зөв бичих вэ дээ.

Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин