
мэдээллийн хэрэгслүүд буруу зөрүү мэдээлэл цацаж байгаа талаар ажлын
хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод Хэргийн яамны Төрийн нарийн бичгийн
дарга Г.Баясгалан шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Франц улсад
болсон гэх шүүх хурлын талаар тодруулах гэтэл тэс ондоо зүйлийн талаар
мэдээлэл урган гарч ирсэн юм. Учир нь Францид ямарч Арбитрын шүүх хоёр
талын асуудлыг ямар хуваариар хэлэлцэх талаар л тохирсон аж. Өөрөөр
хэлбэл цагаа тохирсон гэсэн үг. Албан ёсны шүүх хурал ирэх оны тавдугаар
сарын 14-15-ны хооронд болох аж. Тэр ч бүү хэл шүүх хурлын эцсийн хариу
нь дараа жилийн есдүгээр сараас ч наашгүй гэсэн.
Хамгийн гол нь олон улсын арбитрын шүүх эхний ээлжинд “Уг хэрэг арбитрын
маргаан мөн үү, биш үү” гэдгийг ялгаж, салгах юм байна. Хэрэв энэ хэрэг
арбитрын маргаанд хамаарна гэсэн тохиолдолд нэхэмжлэгч тал болон
хариуцагч талуудын гаргасан өргөдөл, нэхэмжлэл гээд холбогдох баримт
бичигтэй албан ёсоор танилцах журамтай аж. Монгол Улсын Засгийн газар
болон нэхэмжлэгч талууд хоёр, хоёр удаа тайлбар бичих эрхтэй
/хязгаартай/ байдаг аж. Эхлээд манай талаас тайлбар өгөх бол дараа нь уг
тайлбартай сөрөг тал танилцаад эргүүлээд “сөрөг тайлбар” гаргах
жишээтэй.
“Хан Ресурс” ХХК манай улсын Засгийн газраас 200 сая ам.доллар
нэхэмжилсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Энэ хэргийг Францид арбитрын
шүүхийн анхны хурал хийхээр болж Монголын хэвлэл, мэдээллийн
хэрэгслүүдээр цацагдаж байсан удаатай. Гэвч үнэн хэрэгтээ ямар ч шүүх
хурал болоогүй. Нэг удаагийн тайлбар гаргахдаа дор хаяж гурван сарын
хугацаатай байдаг тул олон улсын арбитрийн шүүх хурал ийнхүү удаан
болдог онцлогтой. Манай талаас уг маргааныг салгаж хэлэлцэх хүсэлтэй
байгаагаа илэрхийлж, арбитрын шүүхээс салгаж хэлэлцэх шийдвэрт хүрсэн нь
нэг талаараа манайд давуу байдал үүссэн гэж хэлж болно. Салгаж
хэлэлцсэн тохиолдолд мөнгө, санхүүгийн маргааныг авч хэлэлцэхгүй зөвхөн
хууль, эрх зүйн үүднээс гол хэлэлцээрийг явуулах аж. Арбитрын шүүхэд ч
асуудлыг салгаж хэлэлцсэн нь маргааныг шийдвэрлэхэд хурдан бөгөөд амар
байдаг талаар хоёр талд мэдэгдэж байсан удаатай гэнэ.
Монгол Улсын Засгийн газарын тайлбар гаргах эцсийн хугацаа
арванхоёрдугаар сарын 2-н гэхэд дуусна. Дараа нь хоёроос гурван сарын
хугацаанд нэхэмжлэгч тал уг тайлбартай танилцаад эргүүлээд хуваарийн
дагуу ирэх оны хоёрдугаар сарын 3-нд гаргана. Манай талаас сөрөг
тайлбарыг хүлээж аваад эргүүлээд ирэх оны гуравдугаар сарын 14-нд
сүүлийн буюу хоёр дахь тайлбараа өгнө гэсэн үг. Нэхэмжлэгч тал манай
хоёр дахь тайлбарт татгалзах хариу өгсөн тохиолдолд мөн оны дөрөвдүгээр
сарын 23-нд сүүлийн тайлбараа өгөөд эцсийн байдлаар шүүх хуралд ороход
бэлэн болж байгаа юм.
Улмаар арбитрын шүүх хоёр талын тайлбаруудыг нэгтгэж, харьяаллын
асуудлыг авч хэлэлцээд ирэх оны тавдугаар сарын 14-өөс 15-ны хооронд
шүүх хурал болно. Ажлын хэсгийн даргын мэдэгдэж буйгаар ирэх оны
тавдугаар сард болох шүүх хурлын эцсийн шийдвэр есдүгээр сард хуваарийнн
дагуу гарах юм байна. Энэ мэтчлэн олон улсын арбитрын шүүхээр
шийдвэрлүүлж байгаа хэрэг цаг хугацааны хувьд нэлээд сунжирдаг гэдгийг
зарим хүмүүс мэддэггүй.
Олон улсын шүүхээр шийдвэрлэгдэж байгаа томоохон хэрэг учраас асуудалд
нухацтай, хянуур хандах нь эцсийн шийдвэрт эергээр нөлөөлөхөд хэрэгтэй
хэмээн зарим хуульчид онцолж байна. Засгийн газар хуулийн зөвлөгөө авах
компаниараа “Хоган Ловеллс”-ийг сонгосон. Тус байгууллага нь дэлхийн
11 оронд салбартай бөгөөд 70 гаруй арбитрчтай аж. Өмнө нь ОХУ, Румын,
Аргентин, Тайланд зэрэг орны Засгийн газрыг төлөөлж арбитрын шүүхэд
оролцож байсан туршлагатай байгууллагуудын нэг аж. Мөн манай улсын
Засгийн газрыг төлөөлөх арбитрчдыг ахлах арбитрч нь Шинэ Зеланд улсын
иргэн, хууль зүйн ухааны профессор Дэвид Уиллиамс. Харин үлдсэн хоёр
арбитрчаар Канад улсын хуульч Ийв Фортнер болон Бельги улсын иргэн,
хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Бернард Онацио ажиллаж байгаа юм
байна.
"Улс төрийн тойм" сонин
