Тоёотагийн үйлдвэрлэлийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Тоёотагийн үйлдвэрлэлийг зогсоолоо

Тайланд улс үерт автсанаас Тоёота компанийн Япон дахь үйлдвэрлэл зогсоход хүрээд байна.

Western Digital, Honda Motor мөн бусад машин үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаа зогсоод байгаа юм.

Үүнээс үүдэн Тайландад үйлдвэрлэдэг машины эд ангиуд хомсдож, эрэлт нь ихэсчээ. Мөн машины эд ангийн үйлдвэрлэлийг тасалдуулахгүйгээр сэргээх талаар арга боловсруулж буй аж.

Тайландын ассамблей Тоёотагийн аравдугаар сарын 10-аас хойших бүтээмжийн алдагдал 37.500 нэгжид хүрээд байгаа тухай мэдээлжээ. Мөн нэгж машины бүтээмжийн алдагдлыг 6,300 байна гэж таамаглаж байгаа аж.

Тайланд дахь үерийн улмаас эдийн засагт нь доройтол үүсч, улмаар дэлхий нийтийн машин үйлдвэрлэлд хүртэл нөлөөлж байна. Тус улсын Сангийн сайдын мэдээлснээр эдийн засагт нь одоогоор тэрбум ам.долларын хохирол учраад байгаа аж.

Тайланд улс нэл усанд автсанаас хүн амын амьжиргаанаас гадна эдийн засаг нь хүртэл доройтолд орсон юм. Үерийн улмаас гамшгийн бүс дэх иргэдийн амь зуулга, худалдаа бүгд зогсчээ. Хэдийгээр гамшгийн аюултай байгаа ч эдийн засагтаа аль болох бага хохирол учруулах бодлогыг эхлүүлээд байна.

Бангког хотын ойролцоо орших Тайландын түүхэн дурсгалт хааны ордон, цэрэг хүчний байгууллагын газар, Засгийн газрын ордон зэргийг усны аюулаас урьдчилан сэргийлж чадсан юм. Шинжээчдийн мэдээллээр энэ үйл явдал нь өдгөө эдийн засаг нь хямралд ороод, доройтсон Тайландын аялал жуулчлалын салбарт томоохон тус болсон хэрэг гэдгийг онцолжээ. Тайландын Засгийн газраас үерийн усыг хотын гадуур орших хоолойгоор дамжуулан гадагш, далай руу урсгах бодлогыг баримталж байгаа юм.

Б.Золзаяа

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж