Иргэд эрхийн зөрчлөө арилгуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Иргэд эрхийн зөрчлөө арилгуулах боломжтой

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар маргааш Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын дарга Д.Мандах, дэд дарга Ц.Доржпалам нарын албаны хүмүүс оролцож, байгууллагынхаа талаар мэдээлэл хийх аж. Энэ үеэр дунд сургуулийн сурагчдад олон улсын картелийн тухай кино үзүүлж тэдний мэдлэгийг нэмэхээс гадна иргэдэд анхааруулах үүднээс хуурамч бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах юм байна.

Эрх нь зөрчигдөж, эд материалаараа хохирч, санал гомдлоо шийдвэрлүүлэхийг хүссэн иргэд арга хэмжээнд оролцвол эрхийн зөрчлөө арилгуулж болох ажээ. Нээлттэй хаалганы  үеэр ШӨХТГ-ын улсын байцаагчид иргэдэд зөвлөгөө өгч, өргөдөл гомдол хүлээн авахаас гадна иргэдийн эрхийг зөрчсөн газарт шууд очиж гомдлыг шийдвэрлэх юм байна. 

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж