“Эрүүгийн
элемент царайлсан хулгайч минь чи юу чаддаг юм. Хачин новш вэ.” Ийм үг
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын
амнаас гарсан гэхэд итгэмээргүй. Тэрбээр С.Эрдэнэ гишүүнийг ингэж
“айлгав”. Гишүүд өөр хоорондоо ам зөрж л байдаг. Маргалдаж л байдаг.
Гэхдээ гудамжинд хэрэлдэж байгаа авгай хүүхнүүдээс ч дор байдлаар
нэгнийгээ ийн дуудах нь нэг л зохимжгүй. Тэр тусмаа одоогийн парламентад
суугаа гишүүд төдийгүй салбарынхан дундаа ч урдаа барьдаг боловсролтой
шилдэг хуульч гэгддэг Ж.Сүхбаатар гишүүн ингэж уураа гаргасан нь
хүмүүст тийм ч сайхан санагдсангүй. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах
асуудлыг өргөн барьсан есөн гишүүний шаардлагыг өөрийн даргалдаг байнгын
хороогоор хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг цугларсан нөхөд дөө иймэрхүү
өнгө аясаар ойлгуулсан юм. С.Эрдэнээр зогсохгүй “фортуна” Н.Батбаяр ч
түүний үгэн шуурганд өртсөн. “Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар
УИХ-ын нэг гишүүн ч Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болохоор
байгаа” гээд хэлчихсэн нь бас л Ж.Сүхбаатарыг бухимдуулсан. Тэрбээр
“Та наад асуудлаа хуулийн сургуулийн оюутнаас очоод асуу. Тийм юм
байдаггүй юм” хэмээн хэдэрлэх. Уг нь хэдэн жилийн өмнө Сонгуулийн
ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь хүмүүс түүнийг
тэндхийн дарга нараас ч илүү тоодог байлаа. Энэ үеэс л тэр нийгэмд танил
болсон гэхэд болно. Нүдэнд дулаахан, хэлж ярьж байгаа нь хүртэл
шинэлэг, асуусан болгонд товхийсэн хариулт өгчихнө. Бас шударгадуу
зангаараа хэнтэй ч цэц булаалдаж дөнгөнө. Ийм л “цэвэрхэн” залуу байсан
болохоор 2008 онд парламентад нэрээ дэвшүүлэхэд нь зөвхөн дарханчууд
гэлтгүй аль ч тойргийнхон гараа алдалж угтахаар байсан юм. Тэр ч ёсоор
Төрийн ордон руу түүнийг ард түмэн илгээсэн. Гэвч өнөөдөр Ж.Сүхбаатарыг
тойргийнхон нь байтугай ойр хавийнхан нь ч танихааргүй болжээ. Учир нь
тэрбээр нүүрэндээ манай талын баатрын төрхтэй баг зүүж явдаг байсныг
хэн ч мэдээгүй байж. Гэсэн ч санаандгүй байдлаар тэрхүү багаа
Ж.Сүхбаатар гишүүн өөрөө хуу татаж хаялаа.Тэр байнгын хорооны дарга
болоод ч тэгэв үү, хачин их “хөгширсөн” байна.

Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин