Галт уул улам идэвхжих бололтой

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Галт уул улам идэвхжих бололтой

Европын агаарын тээврийг бараг л бүхэлд нь зогсоож чадсан Исландын галт уул нэр муутай болсон ч ойр орчмын төрх байдал болоод үзэгдэл нь үнэхээр сэтгэл хөдөлгөм харагдаж байгаа юм. Мөс цасаар хучигдсан ойр орчмых нь үзэсгэлэнт төрхийг галт уулын сүрлэг үзэгдэл улам чимж байгаа бололтой. Гэхдээ галт уулаас гарч байгаа үнс нурам салхи дагуу нутаг орны оршин суугчдад маш аюултай нөлөө үзүүлж мэдэхээр байгаа тул  тэр хавьд үлдэхээр шийдсээн иргэдийг аврахаар ажиллаж байгаа гэнэ. Галт уулнаас гарч байгаа үнс нурман үүлэн дундуур нэвтлэн орж ажиглалт хийсэн эрдэмтдийн мэдээлж байгаагаар бол галт уулнаас гарах утаа багасч байгаа ч халуун хайлмаг лаавны хэмжээ ихэсч байгаа аж. Тийм болохоор галт уул хэзээ гэмтэй үйлдлээ зогсоохыг хэлж мэдэхгүй болж байгаа юм байна. Магадгүй олон сараар ч үргэлжилж магадгүй гэнэ.

М.Наст

Эх сурвалж BBC agency

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж