Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 649 оюутан энэхүү тэтгэлэгт хөтөлбарт хамрагджээ. Хөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдсан оуютнууд 10 баг болж өөрсдийн санаачилгаар сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх аж. Өнөөдөр 12:00 цагт Монгол улсын их сургуулийн дугуй зааланд 112 оюутанд батламж гардуулж, баяр хүргэх ёслолын арга хэмжээ болох юм байна. Арга хэмжээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Маттеос, Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, тус сангийн удирдах зөвлөлийн гишүүд оролцоно.
Зориг сангийн тэтгэлэгт оюутнууд шалгарлаа
Бага орлоготой болон малчин өрхийн сурлагаараа тэргүүлэгч 112 оюутан Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангаас долоо дахь жилдээ зарласан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр ангилбал, санхүү, эдийн засгийн чигэлэлээр 25, нийгэм, хууль эрх зүйн чиглэлийн 27, геологи уул уурхайн 24, анагаахын ухааны чиглэлийн 15, хэл, уран зохиолын чигэлэлээр суралцаж байгаа 21 оюутан шалгарсан байна. Эдгээр 112 оюутны хөдөө орон нутгаас суралцаж буй 66, Улаанбаатар хотын 46 оюутан тэтгэлэг авсан байна.
С.Отгон