Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 10 сарын 15- өдрөөс эхэлсэн “Halloween 2011” баярын хаалтын үйл ажиллагаа энэ сарын 31-ний 18:00 цагаас Монголын хамгийн их аймшгийн баатруудын цугларалтаар болох гэж байна. Энэ үдэш таныг сүнс, зомбинууд угтаж, хараагдсан хосын төглийг аймшигт сүнснүүдээс чөлөөлөн, хайртай хосуудыг дахин учруулах их аялалд дуудах болно.
Тэднийг аварч чадвал бидний баяр эхэлж 666 аймшгийн баатруудын парад, галын наадам, рок хамтлагийн тоглолтоор цааш үргэлжлэх болно. Хамгийн олон аймшгийн баатаруудыг нэг доороос харахаас гадна та ч бас хамгийн аймшигтай дүрд хувирч, түүнийгээ жинхэнэ мэт илэрхийлэн, энэ үдшийн эзэн нь болоорой. Эдгээрээс гадна олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна.