Цөлд ”ургах” мөсөн навч

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Цөлд ”ургах” мөсөн навч

Данийн уран бүтээлч Ап Верхеген элсэн цөлийн дунд мөсөн навч босгохоор шийджээ. Нарны гэрлийг хамгийн ихээр шингээдэг навчийг урлан, 200 ам метр хэмжээтэй талбайг нь нарны зайгаар дүүргэсэн бөгөөд харин навчин дор хөргөлтийн төхөөрөмж байрлуулжээ. Ямар ч халуунд энэ төхөөрөмжийн тусламжтай навчны гадаргуу мөсөөр бүрхэгдэнэ. Цөлийн халууныг орлон халуун сэнс байнга үлээх аж.

Түүний энэ мөсөн навчийг урлагийн бүтээл үү, шинжлэх ухааны туршилт уу хэмээн мэргэжилтнүүд маргалдаж байгаа юм. Верхегений өөрийнх нь ярьж буйгаар энэ бол дэлхийн дулаарлын тухай сануулж буй түүний мессеж. Нөгөөтэйгүүр байж болшгүй гэж бидний боддог зүйл ямагт боломжтой байдгийг хэлж байгаа гэнэ. “Бодол ухаанаа боомилсон хил хязгаарыг нээх хэрэгтэй. Цөлд “ургаж” буй мөс бол энэ хил хязгаарыг нурааж байгаа хэрэг. Энэ хил нурснаар шинэ ертөнц эхэлнэ” хэмээн тэрбээр ярьж байна. Одоогоор түүний баримал туршилтын байдалд зөвхөн цаасан дээр буулгасан хар зургийн хэмжээнд байгаа. Түүнтэй хамтран ажиллаж байгаа хөргөлтийн компани цөлийн халуунд мөс үйлдвэрлэх туршилтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд ирэх онд дуусган, уран бүтээлийн ажилд орно. Африкийн нэгэн жижиг оронд бүтээлийг анх угсарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж