
Айлчлалын үеээр яригдсан гол асуудал бол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах явдал байлаа. Хэлэлцээрээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг анхааралдаа авах тухай, боловсруулах үйлдвэр, технологийн үйлдвэр байгуулах тал дээр голлон ярьжээ. Үүний тулд хөрөнгө оруулагчдийн анхаарлыг хандуулах боломжийн талаар зөвшилцсөн байна.
Одоогийн байдлаар хоёр орны хамтын ажиллагаа муу биш ч гэсэн, илүү ихээр харилцах хамтран ажиллах хэрэгтэй байгааг уулзалтаар хэлэлцэж тогтлоо.
Уулзалтын явцад япон улсад сануулах нэгэн зүйл байсан нь хоёр орны хооронд визгүй зорчих тухай байв. Япон улсын иргэдэд 4 – р сарын 1- нээс Монгол улсад визгүй зорчих эрхийг олгосон. Энэхүү асуудал дээр бид өөрсдийн зүгээс хийх нааштай алхмаа хийлээ, одоо та бүхнийг хариу алхам хийнэ гэдэгт найдаж байгаа шүү гэдгээ манай тал илэрхийлжээ.
Б.Энхмандах