Тоног төхөөрөмжийг зээлээр биш түрээсээр авъя!

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмжийг зээлээр биш түрээсээр авъя!

Уул уурхай, газар тариалан зэрэг улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг томоохон  салбаруудад амжилттай үйл ажиллагаа явуулах нь  тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шууд хамаардаг гэдгийг энэ салбарт бизнес эрхлэгч  хэн бүхэн сайн мэднэ.

Их хэмжээний хөрөнгө оруулалт, итгэж үл чадах ханган нийлүүлэгч, эвдрэл гэмтэл гээд тоног төхөөрөмж худалдан авахтэй зэрэгцэн ирдэг олон эрсдэл бий. Энэ бүхнийг хөнгөвчилж, эрсдэлийг бууруулах зорилгоор арилжааны банкууд “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ” үзүүлж эхэлснийг дуулгая.

“Санхүүгийн түрээсийн үйлчилгээ” эрхлэх албан ёсны зөвшөөрлийг Монголбанкнаас арилжааны банкуудад олгоод удаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ үйлчилгээг үзүүлж буй цөөн банкуудын нэг болох  Голомт банкнаас санал болгож буй “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ”-ний давуу талуудыг энгийн зээлтэй харьцуулан тайлбарлая.

  • Хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр. Голомт банкны “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ”-ний доод хэмжээ 30 сая төгрөгөөс эхлэх ба уг үйлчилгээний журамд зааснаар банк өөрийн хөрөнгийн 20 хувь хүртэл “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ”-г үзүүлж болно. Тиймээс өөрийн бизнесийн онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг үнийн хязгаарлалтгүйгээр авах боломжтой.
  • Шимтгэл бага. Тоног төхөөрөмжийг зээлээр биш түрээсээр авах нь шимтгэлийн   хувьд ихээхэн зөрүүтэй. Өндөр мөнгөн дүнгээр тоног төхөөрөмж авах тохиолдолд шимтгэлийн зөрүү танд бодит хэмнэлтийг авчирна.  
  • Хугацаа урт. Голомт банкны “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ”-ний үргэлжлэх хугацаа 60 сар буюу 5 жил. Энэ хугацаанд худалдан авсан тоног төхөөрөмж тань үр ашгаа өгч, зардлаа нөхөх боломжийг танд олгоно. 
  • Урьдчилгаа төлбөр бага. Та худалдан авахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжийнхөө үнийн дүнгийн 20 хувийг л урьдчилаад төлчихөд “Санхүүгийн  түрээсийн үйлчилгээ”-нд хамрагдах боломжтой.  Урьдчилгаа төлбөрийн хэмжээ, энэ үйлчилгээг ямар хугацаатай  авахаас тань  хамаарч хэлбэлзэнэ. 
  • Найдвартай ханган нийлүүлэгчид. Монгол Хьюндай, Hera equipment, Mоннис зэрэг тоног төхөөрөмж ханган нийлүүлэлтээр тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компанитай Голомт банк хамтран “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ” үзүүлж байна. Тиймээс та ханган нийлүүлэгчийнхээ найдвартай, мэргэшсэн байдалд санаа зовох хэрэгүй. 
  • Эрсдэл багатай. Та түрээсээр авах тоног төхөөрөмжөө даатгалд хамруулахаас гадна нь өмчлөх эрх нь банкинд, эзэмших, ашиглах эрх нь түрээслэгчид хамаарах учраас эрсдэл учирсан тохиолдолд энэ харилцаанд оролцогч бусад талуудтай эрсдэлээ хуваалцаж, шилжүүлэх боломжтой.

Тоног төхөөрөмж түрээслэгчийн хувьд санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдсанаар  дараах давуу талууд бий болно.

  • Нэг дор их зардал гаргаж, зээл авалгүйгээр /хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг урьдчилж бүрдүүлэхгүйгээр/ хөрөнгө оруулалт хийх
  • Түрээсийн зүйлийг бэлнээр худалдан авах мөнгөн хөрөнгийг бизнесийнхээ бусад хэрэгцээнд зарцуулж нэмэлт орлого олох боломж бүрдэх
  • Дийлэнх тохиолдолд санхүүгийн түрээс нь зээлээс хямд, уян хатан нөхцөлтөй байдаг /татварын хөнгөлөлт дагалдахаас гадна лизингийн төлбөрийг төлөх загварыг оновчтой сонгох боломжтой/
  • Үйлдвэрлэлийг богино хугацаанд шинэчлэн тоноглож, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой
  • Эрсдэлээ санхүүгийн түрээсийн харилцаанд оролцогч бусад талуудтай хуваалцах, шилжүүлэх
  • Үндсэн капитал хуучирч, хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, активыг борлуулах зах зээлгүй болсноос алдагдалд хүрэхээс зайлсхийх

Эзэмших эрхгүйгээр баялгийг ашиглаж болдог тухай МЭӨ 350 онд Аристотель анх бичсэн нь өнөөдрийн бидэнд банкнаас санал болгож буй “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ” юм. Тиймээс тоног төхөөрөмжөөр бизнесийн амжилтаа хэмждэг томоохон бизнес эрхлэгчдийн хувьд энэ үйлчилгээ төгс сонголт болно гэдэгт эргэлзэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж