
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ирэх оны улсын нэгдсэн төсвийн талаар илтгэл тавьж гишүүдийн асуултад хариулж байна. Ерөнхий сайд үүний дараа өнөө орой АНУ-ыг зорих гэж байна. Тэрбээр тэнд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох юм байна. Ойн арга хэмжээнээс гадна НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз Нассиртай уулзах юм. Мөн Азийн нийгэмлэгээс зохион байгуулах хөрөнгө оруулагчдын форумд оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Монголын урлагийн том тоглолт болох бөгөөд энэ арга хэмжээнд бас оролцох ажээ.
Д.ОЮУН