
Европ дахь эдийн засгийн байдал болон Хятадын үйлдвэрийн эрэлт багассанаас үүдэн төмрийн хүдрийн үнэ 20 хувиар буурсан. “Атлас” компани сүүлийн гурван сарын хугацаанд Хятадад 1.5 сая орчим тонн төмрийн хүдэр нийлүүлжээ. Энэ улиралд төмрийн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн улирлын хэмжээнээс хэтрэхгүй үргэлжлэх төлөвтэй байна гэж тэд мэдэгдэв.
Манай улсын хувьд өнгөрсөн долдугаар сард 520.000 тонн төмрийн хүдэр нийлүүлсэн бол наймдугаар сард 680.000 болж өссөн байна.
О.Хосоо