Есөн рашаан сувиллыг түр хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Есөн рашаан сувиллыг түр хаажээ

МХЕГ-аас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын газарт өнгөрсөн наймдугаар сарын 4-26-ны хооронд шалгалт хийсэн байна. Нийт 27 магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувилал  байдгаас 22-ыг нь шагалтанд хамруулж, 12 зөрчил дутагдал илрүүлжээ. Үүнээс есөн рашаан сувиллыг түр хугацаагаар хааж, Сэмжит рашаан сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Рашаан сувиллын газруудад ихэвчлэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гэдэсний халдвар тээгч гал тогооноос нь илэрсэн, мэргэжлийн бус эмч нар ажиллаж байсан зэрэг дутагдал илэрсэн байна. Мөн Оргил рашаан сувилал Нийгмийн даатгалын байгууллагатай хийсэн эрүүл мэндийн даатгалын гэрээгээр тус рашаанд 2009-2011 оны эхний хагас жилийн байдлаар 471 сая 600 мянган төгрөг олгосон нь зөрчилтэй гэж улсын байцаагчид дүгнэсэн байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж