“Цахилгаан тээвэр” компанийн паркийг 30 орчим троллейбус, монбус, дуобусаар шинэчлэхээр БОАЖЯ, ЗТБХБЯ-наас төлөвлөсөн байгаа гэв. Эхний ээлжинд монгол инженерүүдийн бүтээсэн есөн дуобусыг ирэх оны дөрөвдүгээр сард үйлчилгээнд гаргахаар болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд одоогоор мянга гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн дийлэнх нь утаа ихээр ялгаруулдаг. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашины утаа агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна.
Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд гаргаснаар Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхэд багагүй хувь нэмэр оруулахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн 50 орчим монгол инженер ажлын шинэ байртай болох аж.