Шведийн цагаачлалын албанаас Монголын Хүүхдийн төлөө газарт хандан таван хүүхэд тус улсад хууль бусаар оршин сууж буй тухай мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Шведээс ирсэн албан бичгийн дагуу Хүүхдийн төлөө газар холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа аж. Одоогоор Шведэд нэг хүүхэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, бас нэг нь Монголд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн тухай мэдээллийг УБЕГ-аас өгсөн байна. Харин үлдсэн гурвынх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Иймд тэдний талаар тодорхой мэдээлэл олохоор УМБГ ажиллаж буй гэнэ. Гэхдээ Швед дэх Монголын Элчин сайдын яамнаас тэнд тэнүүчилж яваа хүүхдүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна.
Б.Гандолгор
"Өдрийн шуудан" сонин