ногоон цэцэрлэг бий болголоо
Mongolian Music Video Awards 2011 наадын зохион байгуулагчид, урлаг соёлын төлөөлөл болоод Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп хамтран, нийслэлийн 76-р цэцэрлэгт чацарганы мод тарьж, бяцхан хүүхдүүдэд эрүүл, ногоон орчинг бэлэглэлээ.
Органик ирээдүйн төлөөх энэхүү ажлын хүрээнд урлаг соёлынхныг төлөөлж дуучин Ану, “ICE TOP”, “Нэгэн зүгт” хамтлаг, “UFC” группын хамт олон, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд бүтэн нэг өдрийн турш хамтдаа чацарганы суулгацыг тарьж суулгасан нь ногоон цэцэрлэг болох эхний алхам ажээ.
Энэхүү чацарганы суулгац нь хамгийн өндөр үр өгөөжтэй сортуудаас сорчлон авсан бөгөөд витамины агууламж болон, жимсний гарцаар монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Энэ удаа UFC группыхан 3 настай суулгацыг авчран тарьсан бөгөөд 2 жилийн дараа жимсээ өгч эхлэх юм байна.
UFC групп нь чацарганы тариалалт, үржүүлэг, чацарганы жүүс тосны үйлдвэрлэл зэргээр монголдоо төдийгүй дэлхийд танигдсан үндэсний тэргүүлэх зэргийн компани билээ. Түүгээр ч барахгүй цэцэрлэгжилтийн үйл ажиллагаанд гар бие оролцон хүүхдүүдэд чацарганы ач тус түүнийг хэрэглэснээр ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг ойлгуулж чацарганы жүүс хэрэглэхийг мөн уриалсан юм.
Цэвэр бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэхийг зорьдог Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп, Mongolian Music Video Awards наадмыг зохион байгуулагчид ийнхүү хамтран урлагийнхны дуу хоолойг нэгтгэж чацарганы мод тарих ажлыг зохион байгууллаа.