Японы парламентын вэб сайтыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Японы парламентын вэб сайтыг хакерджээ

Японы парламентын доод танхимын вэб сайт кибер халдлагад өртсөн гэж “Dow Jones newswires” мэдээлжээ.

Хакерүүд вэб хуудас руу паспорт, ID ашиглаж нэвтэрсэн байна.

Энэ оны зургаадугаар сард парламентын доод танхимын вэб сайтын толгой компьютерүүд вирүсны дайралтад өртсөн аж. Үүнээс хойш хакерүүд и-майл болон мэдээллийн хуудас руу нууцаар нэвтрэх болжээ.

Японы парламент руу паспорт ашиглаж кибер халдлага үйлдсэн анхны тохиолдол нь энэ юм байна. Тус улсын албаныхны мэдээлснээр кибер халдлагыг ихэвчлэн Азийн орнуудаас хийдэг төдийгүй БНАСАУ, БНХАУ-аас ирсэн дохио маш олон гэнэ.

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж