Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу “Нийслэлийн өдөр”-ийг угтсан “Намрын бүх нийтийн их цэвэрлэгээ”-г тус дүүрэгт эхлүүллээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ХХҮХ-д бүртгэлтэй 160 ажилгүй иргэдийг нийтийг хамарсан хөдөлмөрт хамруулах замаар түр ажлын байраар ханган, ажиллаж байгаа аж. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 их, дээд сургууль, 12 ерөнхий боловсролын сургуулиуд цэвэрлэгээ хийх хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна.