Тоглолтоос тоглолтын хооронд нисч буй дуучин Жастин Бейбер Селена Гомезтой найман сарын өмнөөс үерхэж эхэлсэн билээ. Өсвөр насны хүүхдүүдийн шүтээн болсон хос саяхан амьтдыг хамгаалах төвөөс гөлөг авч “Бид одоо л нэг гэр бүл боллоо” гэжээ. Тэд гэр бүлийн шинэ гишүүнээ Бейлор гэж нэрлэсэн гэнэ. Диснейн гүнж Селена Гомез Лондон, Онтарио дахь тоглолтуудад нохойгоо авч явсан гэнэ. Бейлор шинэ эзэгтэйгээ өвчтэй үед хажуугаас нь огт холдоогүй ажээ. Селена Гомез найман сая шүтэн бишрэгчтэй “Twitter” хуудсандаа “12 цагийн эмчилгээ, 1374 аяга шөл, Бейлорын ачаар тэнхэрлээ” гэж бичжээ.
Н.Энх