Монгол улс дундаж орлоготой орон болов

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Монгол улс дундаж орлоготой орон болов

Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын үнэлгээгээр Монгол Улс 2011 онд бага орлоготой орноос дунд орлоготой орны статуст шилжсэн байна. Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, уул уурхай дагасан эдийн засгийн өндөр өсөлт, үйлдвэрлэл зэрэг нөлөөлсөн аж. Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 20 гаруй хувиар хэмжигдэж байгаа бол ирэх онд 26 хувиар өсөх бүрэн боломжтой юм. Дэлхий дээр эдийн засгаа нэг жилийн дотор 20 хувиар өсгөсөн орон тун ховор байдгийг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Мөн цаашид манай улсын эдийн засгийн өсөлт тогтмол хоёр оронтой тоонд байх юм байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж