Женнифер Лопез тайзан дээр уйлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез тайзан дээр уйлжээ

Дуучин Женнифер Лопез бямба гаригт Коннектикут хотын Сан Арена тайзнаа тоглолт хийх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй уйлжээ.  Женнифер Лопез “One Love” нэртэй хайрын дуу дуулсны дараа үзэгчдэд хандан “Би та бүхэнд хайрын тухай өгүүлдэг энэ дууг сүүлчийн удаа дуулах гэж байна. Энэ дууны үгийг зохиож байсан үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Бид энэ шоугаар жинхэнэ хайрын тухай өгүүлэхийг хүссэн. Харин дуулсан дуунууд маань миний амьдралын хамгийн эгзэгтэй үетэй холбоотойг би анзаарлаа. Энэ бүгд хайр дурлал, бас өөрийгөө хайрлах тухай юм. Амьдралд гайхалтай сайхан бас таагүй үе байдаг. Хэцүү үед ээж, гэр бүлийнхэн минь надтай хамт байдаг. Харин би ихрүүдийнхээ төлөө хүчтэй байх ёстой болж байна” гэжээ. Тоглолтод түүний хуучин найз залуу Крис Жадд болон П.Дидди нар бүжигчдийн хамт оролцсон ажээ.  Женнифер Лопез дуучин нөхөр Марк Энтонигоос салаад удаагүй байгаа юм. Түүнийг сүүлийн үед “A team” кинонд хамт тоглосон жүжигчин Брэдли Купертэй холбож ярих болсон. Харин Женнифер Лопез үүнийг няцааж, Брэдли Купер бид хоёр зөвхөн найзууд гэж хэлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж