Хүннүгийн археологийн олдворыг нийслэлд авчирна

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Хүннүгийн археологийн олдворыг нийслэлд авчирна

Архангай аймгийн Хайрхан сумын нутгаас Хүннүгийн үеийн язгууртны булш олдсон. Тус сумын нутагт дахь Гол модны Хүннүгийн булштай ойролцоох язгууртны булшийг Монгол-Францын хамтрасан археологчид Хүннүгийн хаан Модун Шаньюгийнх байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Тус хайгуулын багийнхан өнгөрсөн долоо хоногт уг булшнаас модоор хийсэн алт, мөнгөн тоноглолтой сүйх тэргийг ухаж гаргажээ. Үүнийгээ ч Модун Шанью хааных байх хэмээн таамаглаж байгаа тул Улаанбаатар их сургуулийн археологич Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг Архангай аймгийг зорьжээ. Тэд удахгүй Модун Шаньюгийнх гэж нэрлэсэн сүйх тэргийг Улаанбаатар хотод авчирна хэмээн Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн мэргэжилтэн мэдээлжээ.

Тус Монгол-Францын археологийн баг 2000 оноос Архангай аймагт хайгуул лхийж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж