МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Л.Бумандорж нь 1987 онд ХБНГУ-д зураасан зургийн мэргэжлээр төгссөн. Үзэсгэлэнд түүний сүүлийн үед хийсэн гэр хорооллын болон абсракт уран зургийн нийт 40 гаруй бүтээлээ эл үзэсгэлэнд дэлгэх нь ээ.
Харин МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч Д.Түвдэндорж 1982 онд ДУДэС-ийн уран баримлын анги төгссөн. Тэрбээр жижиг баримлын онцлог, цутгуурын гайхамшиг, мөн хиймэл болон хуванцар орчин үеийн материалуудыг ашиглан хийсэн контемпорару ажлуудыг та бүхэнд сонирхуулахаар төлөвлөжээ. Тэрбээр концептуализм, символизмийг чиглэлээр сүүлийн жилүүдэд хийсэн 15 гаруй бүтээлээрээ энэхүүи үзэсгэлэнд нэгдэх юм байна.
Зураач Б.Баярт-Од нь 1993 онд ДУДэС-ийн Уран зургийн ангийг төгссөн. 1998 оноос эхлэн бие даан уран бүтээлээ хийж байгаа. Тэрбээр 1995, 1997, 1999, 2002 онуудад бие даасан үзэсгэлэнгээ үзэгчдээ толилуулж байжээ. Түүний бүтээлүүдэд эртний болон өнөөгийн нүүдэлчин Монголчуудын аж амьдрал, ёс заншилыг Монгол зургийн аргаар дүрслэх харуулсан 40 гаруй бүтээлүүдээрээ оролцох гэнэ.
Зураач Н.Одонбаяр нь 1986 онд ДУДэС-ийн зураасан зургийн анги төгссөн. Модернист, сюрриалист чиглэлийн хийсэн сонирхолтой бүтээлүүдээ дэлгэн “Дөрвөн ертөнц”-д өнгө нэмэх юм байна.
Уг үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 3-н хүртэл үргэлжилэх тул та тухлан саатаж оюуныы алжаалаа тайлаарай.