Эдди Мерфи “Оскар”-ын хамгийн муу хөтлөгч

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Эдди Мерфи “Оскар”-ын хамгийн муу хөтлөгч

Ирэх “Оскар”-ын наадмын хөтлөгч инээдмийн жүжигчин Эдди Мерфи өөрийгөө хамгийн муу хөтлөгч ч байж магадгүй гэж хошигносон гэнэ. Тэрбээр Нью Йорк хотод болсон “Tower Heist” хэмээх шинэ киноны нээлтийн үеэр сэтгүүлчдэд ийн ярьсан ажээ. Холливуудын нэртэй инээдмийн жүжигчин Эдди Мёрфи ирэх хоёрдугаар сард Кодак кино театрт болох “Оскар”-ын наадмын ёслолын ажиллагааг хөтлөх хүндтэй үүрэг хүлээсэн билээ. “Дулиттл эмч” киноны дүрээр нь үзэгчдийн сайн мэдэх Эдди Мерфи “Хүмүүс намайг сайн хөтлөгч болно гэж хүлээж байгаа нь инээдтэй хэрэг шүү. Магадгүй би хамгийн муу хөтлөгч ч байж мэднэ” гэжээ. Эдди Мерфи 2007 онд “Мөрөөдлийн охид” киноны дүрээр “Оскар”-т шилдэг туслах дүрийн шагналд дэвшсэн боловч “Бяцхан мисс Sunshine” киноны жүжигчин Алан Аркинд алдсан билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж