Нийслэлийн байгаль хамгаалах газар Экологи технологи хөгжлийн сургуультай хамтран “Нийслэлийн байгаль орчны төлөв байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хуралд байгаль орчны салбарын эрдэмтэд оролцож Улаанбаатар хотын хөрсний төлөв байдал, бохирдлын судалгааны үр дүн, бэлчээрийн талхагдал, цөлжилтийн судалгааны үр дүн, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн төлөв байдал, хамгаалалт, Улаанбаатар хотын усны нөөц, бохирдлын өнөөгийн төлөв байдал зэргийг үдээс өмнө хэлэлцэж байна. Харин үдээс хойш нийслэлийн агаарын чанарын төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулах арга зам, нийслэл орчмын уур амьсгалын өөрчлөлт, нийслэлийн ногоон бүсийн ургамлын нөмрөг, хөхтөн амьтдын тархалт зэрэг бүхий л сэдвээр хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлаа ярилцах юм.
Энэхүү хуралд МУИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нараас гадна Бүх Оросын Агнуур судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, шинжлэх ухааны доктор А.П. Савельев урилгаар оролцож “Евро Азид минж нутагшуулсан туршлага үр дүн”-гийн талаар манай байгаль орчны салбарынханд мэдээлэл дуулгах юм байна.
http://ulaanbaatar.mn/