Чуулганы хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан зарлалаа

Уг нь өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралддаг өдөр. Гэхдээ шаардлагатай үед лхагва гаригийн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах боломжтой байдаг. Тэр дагуу өнөөдөр 15.00 цагаас чуулганы нэгсэн хуралдаан хийлгэхээр сая тов зарлалаа. Түүгээр  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны  хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбогдуулан Төсвийн төслүүдийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тавихаар болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж