Засгийн газрын бондын арилжаа болно

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондын арилжаа болно

Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын бондын арилжааг 2011 оны 8-р сарын 9-ний өдрөөс 11-р сарын дунд хүртэл долоо хоног бүрийн Лхагва гаригт явуулахаар болсон. Засгийн газрын бондын арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх юм.

Ээлжит 25.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2011 оны 10-р сарын 26-ны өдрийн Лхагва гаригт 12 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална.

 Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дах Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс нэг цагийн өмнө байршуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж