МАК Винсвэй нүүрсний нийлүүлэлтийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

МАК Винсвэй нүүрсний нийлүүлэлтийн гэрээ байгууллаа

Нүүрс олборлолтын хэмжээгээрээ Монголдоо тэргүүлдэг МАК
компани Хятадын Винсвэй компанитай өчигдөр нүүрс нийлүүлэлтийн гэрээнд
гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд, МАК компани нь Винсвэйд жилд доод тал нь 3 сая
тонн нүүрс нийлүүлэх юм. Бүтээгдэхүүний үнийг улирал бүр тогтоох бөгөөд
Хятадын зах зээлийн үнээр ханшийг тооцох ажээ. Харин Винсвэйн зүгээс МАК
компанид ложистикийн үйлчилгээг хүргэх юм.

Энэхүү гэрээ нь 2012 оноос хойш арван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж