Түүнчлэн удаан хугацаагаар ажил хайсан иргэнийг ажилд авсан аж ахуйн нэгжийг урамшуулах талаар ч хуульд тусгасан байна. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэл, бүртгэл, сургалт гэх мэт цогц мэдээллийг эмхтгэл өгөх болно.
Мөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.
Зарим шүүгчийг албан тушаалд томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв
.
Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоосон хавсралттай бүрэн эхээр нь танилцах боломжтой.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх сүлжээний угсралтын ажил, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх цэвэр, бохир усны шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын ажлын жагсаалтыг сонирхвол “Төрийн мэдээлэл”-ийг уншаарай.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2011.10.26