АНУ-ын өр дөрвөн их наяд ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын өр дөрвөн их наяд ам.долларт хүрчээ

Америкийн мужуудын өр нийтдээ дөрвөн их наяд хүрсэн мэдээллийг өгчээ.

Албаныхны мэдээллээр "Энэ их өр нь татварын орлогыг бууруулсан, эдийн засгийн хямрал, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямрал зэргээс шалтгаалсан" хэмээжээ.

Байгууллагуудын орлого нь тооцоолсон хэмжээнд хүрэхгүй тохиолдол сүүлийн үед нэлээд гарсан бөгөөд үүнээс болж ажилчдын цалин, нийгэм, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж зэргээ зохицуулахаар өр хийдэг аж. Улмаар тэтгэвэр, цалин хөлсийг цагт нь өгөх боломжгүй болсон үедээ их хэмжээний зээлийг авдаг болжээ.

Америкийн мужуудаас Калифорни 612 тэрбумаар тэргүүлж байгаа бол Вермонт зургаан тэрбум ам.долларын өртэй байгаа аж. Нөөцийн сангаас энэ тал дээр анхаарал хандуулан, өрийн сүлжээг цааш нь тэлэхгүйн тулд хямралтай байгаа мужуудад удаа дараа дэмжлэг үзүүлж байгаа ч энэ нь нэг их үр дүнд хүрэхгүй байгаа аж.

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж