АНУ-ын Нью-Жерси мужид 2013 оноос эхлэн “Формула нэг”-ийн гран-при уралдааныг зохион байгуулах болсон тухай тус мужийн захирагч Крис Кристи мэдэгдлээ. Ф1-ийн уралдаан хамгийн сүүлд АНУ-д 2007 онд болсон юм. Харин ирэх жил Техас мужийн Остин хотноо гран-при уралдаан болно. Тэгвэл 2013 оноос эхлэн “Формула нэг”-ийн улирлын хуваарьт АНУ-ын хоёр ч гараа багтах болж байна.
С.Цэлмэг