сонирхогчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big
Entertainment” компаниас хамтран
гурав дахь жилдээ зохион байгуулж буй “City Cup” боулингийн тэмцээний шигшээд өрсөлдөх 16 багийн
нэр тодорчээ. Урьдчилсан шатны хоёр ээлжийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big
Bowling” төвд болж, 40 гаруй
байгууллагын 200 гаруй тамирчин оролцсон байна. Эдгээрээс шалгарсан 16 баг энэ
сарын 29-нд финалын шатанд өрсөлдөх юм. Урьдчилсан шатанд багууд гурван тоглолт
хийсэн бөгөөд нийлбэр дүнгээр Монголын дартсын холбооны баг тамирчид 2166
оноогоор тэргүүлсэн байна.
Финалын шатанд өрсөлдөх 16 багийг танилцуулъя.
1.Монголын дартсын
холбооны баг – 2166 оноо
2.Санхүү, эдийн
засгийн дээд сургуулийн II баг
– 2122
3.“Бэст Дизайн”
компанийн баг – 2103
4.“Бимэкс Тек”
компанийн баг – 2101
5.ТЭЦ-3 компанийн I баг – 2088
6.ИНЕГ-ын баг –
2082
7.МТ группийн баг –
2080
8.“Топ Флоор”
компанийн I баг – 2031
9.СЭЗДС-ийн I
баг – 2027
10.“Мобиком”
компанийн баг – 2016
11.“Смарт Савхи”
компанийн баг – 2008
12.“Таван цагариг”
сонины баг – 2003
13.“Юнител”
компанийн баг – 1966
14.“Топ Флоор”
компанийн II баг – 1962
15. “Бордбэнд” компанийн баг – 1955
16.ТЭЦ-3 компанийн II баг – 1955
Эхний хоёр
ээлжийн тоглолтод “Бродбэнд” компанийн багийн тамирчин н.Энхжаргалан 224 оноо
авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд түрүү багийг
тодруулахаас гадна шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулж, урамшуулах юм байна.
С.Цэлмэг